Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын үл хөдлөх дурсгалын байршлыг тэмдэглэх санамж бичиг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол Улсын Соёлын яам, “What 3 words” компанийн Монгол дахь төлөөллийн газар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Соёлын сайд Ч.Номин, “What 3 words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шелдрик нар гарын үсэг зурав.

Талууд Монгол орны чухал дурсгалт газруудыг газрын зураг дээр харагдах байдлыг сайжруулах, тэдгээрийг төрөл бүрийн газрын зургийн үйлчилгээ үзүүлэгч систем дээр хялбархан олох боломжийг олгох юм.

Түүнлчэн соёлын өвөө бүртгэх, таниулах, хадгалах, хамгаалах зорилтын хүрээнд Соёлын яам 2022 онд түүх, соёлын үл хөдлөх дурсгалаа бүрэн тоолж дууссан. Монгол Улсад түүх, соёлын үл хөдлөх дурсгал 9342 бүртгэгдсэн бөгөөд эдгээр дурсгалын байршлын мэдээллийг “What3words” аппликэйшнд оруулан бүртгэхээр боллоо.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг цахим газрын зурагт тэмдэглэснээр дотоод, гадаадын аялагчид тухайн соёлын өвийг хадгалж буй дурсгалуудыг хялбар олох, мэдээлэлтэй нь танилцах, очиж сонирхох боломжтой болно.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Соёлын сайд Ч.Номин Чингис Хаан Үндэсний музейд угтан авлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Соёлын сайд Ч.Номин Чингис Хаан Үндэсний музейд угтан авлаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.