Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёл, урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын явцын мэдээлэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 37 секунд

Засгийн газрын 2020 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам” - ын хүрээнд Соёл урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийн төслийн материалыг 2023 оны 04 дүгээр сарын 10 - ны өдрийн 08:30 цагаас 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17:30 цаг хүртэлх хугацаанд цахим системд хүлээн авч нийт 375 төслийн материал бүртгэгдсэн.

Соёл, урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын хүрээнд Соёлын сайдын А/131 дугаар тушаалаар байгуулагдсан Соёл, урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хэлэлцэн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн эхний хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 05 – 06 - ны өдрүүдэд зохион байгуулагдаж цахим системд бүртгэгдсэн нийт 375 төсөлд үнэлгээ өгөх эхний шатны шалгаруулалтыг төсөлд үнэлгээ хийх боломжтой эсэх, төслийн иж бүрдлийн үнэлгээ, төсөлд тавигдах шаардлага, ач холбогдолын үнэлгээ гэсэн гурван шалгуур үзүүлэлтийн хүрээнд дүгнэн дор дурьдсан нийт 90 төсөл, арга хэмжээг дараагийн шатны шалгаруулалтад дэмжихээр шийдвэрлэв. Үүнд:

д/д

Төслийн нэр:

1

Бор Зааны Аялал

2

"Хаадын Гоёл Гар Хивс"

3

Үндэсний уран хатгамалчдын дөрөвдүгээр уралдаан

4

“Соёлоос соёлд”

5

"Хотын хүү"

6

"Догдолсон л юм чинь битгий харамс"

7

"Ulaanbaatar citypass"

8

"Хөх дөл"

9

Туул голын сав дагуух зосон зургийн шинээр олдсон дурсгалуудыг бүртгэн баримтжуулж, мэдээллийн нэгдсэн сан бий болгох

10

Барилга архитектурын соёлын өвийн хадгалалт хамгаалалт ба ашиглалт: Орчин үеийн архитектурын соёлын өв

11

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг

12

“Цогт Хунтайжийн Монгол нутаг дахь түүх, бичиг соёлын дурсгалын танилцуулга, сурталчилгааг виртуал технологи ашиглан хэрэгжүүлэх”

13

Кино урлагийн салбарын суурь судалгааны төсөл

14

Урлагийн Их Дэлгүүр мэргэжлийн урлагийн байгууллагын менежментийг сайжруулах

15

Хонмоно Дайчин

16

Last of uujgii

17

Fineartamerica.com платпормд Монголын зураачдын бүтээлүүдийг нэгтгэж олон улсад худалдах

18

Алтан огтлол

19

"Найрамдлын Дархан хот" монгол зураг шинээр бүтээх төсөл

20

“Нүүдлийн галлерей-Соёлын үр”

21

“Харааны бэрхшээлтэй иргэдийн үндэсний язгуур урлагийн хамтлагийг сурталчилах, шинэ уран бүтээлийг олон нийтэд хүргэх”

22

Тамир уран зургийн үзэсгэлэн, лэнд арт парк байгуулах төсөл

23

"Монголдоо" урам зоригийн контент

24

Соёлтой ирээдүйг бид бэлтгэнэ

25

Керамикийн уран бүтээлчдийн туршлага солилцох, олон нийтэд урлагийн төрлийн хувьд сурталчлан таниулах симпозиум, пленэр

26

“Баруун Монголын Нүүдэлчин соёлын ялгаатай байдал” контент бүтээх төсөл

27

"Цагаан мод" - Монголчуудын мал маллахтай холбогдсон ёс, зан үйлийг баримтжуулах нь

28

Монголын үндэстэн ястны ардын богино 1008 дуу төсөл

29

Аялгуут өв

30

Шинжлэх ухаанд суурилсан соёлын биет өвийн хадгалалтын тогтвортой орчин бүрдүүлэх суурь судалгаа

31

Дэлхийн түүхэнд тэмдэглэгдээгүй Монгол шатар

32

Хөвсгөл музейтэй хөдөө

33

Хөшөө цайдам" виртуал музей байгуулах

34

Дөрвөдийн баатарлаг туулийг шавь сургалтаар дамжуулан өвлүүлэн уламжлуулах

35

Угийн бичиг- Удмын судар

36

“Соёлын биет бус өвийг үр хойчдоо өвлүүлэн уламжлуулж, Соёлын биет өвийг бүх нийтэд сурталчлан таниулах” төсөл

37

Алиалагч ба амьтдын ертөнц (Ховор төрлийн сургуультай амьтдын аялан тоглолт Орон нутагт анх удаа)

38

"Театр- Өртөө"

39

PQ-2023 "Олон улсын театрын урлагийн их наадам"

40

Монгол Романс

41

"Д.Нацагдорж" контемпорари жүжиг

42

VAMPI 2050 БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ 3D АНИМЕЙШИН

43

"Тэнгэрийн хүү Тэмүжин"

44

Монгол умард бүс нутаг дахь VI-IX зууны үеийн тахилга тайлгын дурсгал, хадны зургийн судалгаа

45

Тэнгэрийн харуул /Комик анимейшн/

46

"Монголын хүүхдүүд" урлагийн наадам

47

"Хүүхэд бүрд балетын боловсрол"

48

Монгол Эгшиг

49

"Нөхөрлөлийн хэлхээс" монгол туургатан хүүхдүүд, хүүхдэд бүжиг зааж буй багш нарыг чадавхжуулах сургалт, семинар

50

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд монгол язгуур урлагийг орчин үеийн технологитой хослуулсан “орижинс” төсөл

51

"Алиса гайхамшгийн оронд" медиа арт хүүхдийн балетын бүжгэн жүжиг

52

"Өгүүлэхүйн эрхтэний шүтэлцээт урлаг" соёлын биет бус өв гарын авлага ном

53

“Соёл урлагийн салбарын хэвлэмэл зүйлийн мэдээллийн нэгдсэн сан” (1900-2022)

54

“Далай ээж-Дэлхийн соёлын өв”-ийг урлаг, соёл, зан үйлээр дамжуулан хамгаалах, сурталчлах төсөл

55

Хараагүй хүүхдийн дуулах, хөгжимдөх авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэхэд зориулж брайль үсэг, нот, товгор зурагт ном, цомог бүтээх нь

56

Сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь: Италийн алдарт удирдаачийн дор сонгодог тоглолтыг зохион байгуулах төсөл

57

"Алтан загасны үлгэр" хүүхдийн дуулалт жүжиг

58

Цэнгэлийн эгшиг

59

ART of ADRA

60

Хайлал дуулал

61

"Өвгөн шувуу хоёр"

62

Хүрээ чуулга

63

Монгол хөгжим XXI

64

"МЯНГАН" цомог

65

"Дэлхийн өв: Монгол уртын дуу"

66

Этүгэн - эх дэлхийн дууг Монголоос хүргэе

67

Зундуйн Хангал 75

68

Монголын сайхан орон баримтат киноны хөгжмийн пянзны эх бэлтгэх

69

“Монгол ардын богино дууг язгуур үг хэллэг намба төрхөөр нь хадгалж түгээн дэлгэрүүлэхүй”

70

"Зуны нар мөхөөлдсөнд дуртай" шилдэг шүлгийн ном

71

"Судар эгшиглэн"

72

Бадрахын номыг хэвлэх

73

Монголын нууц товчоо-Газар усны нэр

74

”Сүбээдэй Баатар“ туульсын зохиолын ном хэвлэх

75

“Их Монгол улсын түүхэн сурвалж”

76

Ахуйн цэгц ба гэр онол

77

Монголын ноёд тайж нарын гэрийн үеийн бичмэл

78

"Нэг ангийн уншигч найзууд"

79

Өв соёл хүүхэд нэг бүрд өвлөгдөн үлдэнэ

80

Утга уянгын цахим манлайлал

81

Монгол бэлгэдлийн чуулбар: Цагаан сар (Судалгааны бүтээл)

82

"Монголын 100 зохиолчийн шилдэг өгүүллэгүүдийг казах хэлэнд орчуулах" төсөл

83

Д.Нанжидын нэрэмжит “BIYELGEE” (БИЕЛГЭЭ) Олон улсын бүжгийн анхдугаар уралдаан

84

Lemon Cake

85

“Этүгэн эхийн гуйлт” хөгжимт жүжиг

86

"Үндэсний бичгийн зуун" төсөл

87

Эртний уран зохиол

88

Хилийн чанадад буй Монгол соёлын өвийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх нь Унгар, Шведийн хаант улс”

89

Монгол хуур 108 төсөл

90

Монгол хүний нэрийн бэлгэдэл

Төслийн урьдчилсан шатны шалгаруулалтад тэнцсэн 90 төслийн багийнхан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ( 600 студи ) байранд зохион байгуулагдах “Монгол соёл – Монголын баялаг 2023” нэвтрүүлгийн зураг авалтад оролцож төсөл, арга хэмжээний саналыг хэлэлцэн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төслөө дэлгэрэнгүй танилцуулна.

Жич: Телевизийн бичлэгийн дараа Соёл, урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хэлэлцэн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан дахин зохион байгуулагдаж Соёл урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжүүлэх төслүүдийг эцэслэн шийдвэрлэх юм.

Холбогдох утас 51 – 265628

Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтэс

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хоёр талын уулзалт хийлээ
Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хоёр талын уулзалт хийлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.