Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын яам Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар баримталж буй бодлого, төлөвлөлтөө Байгаль орчин аялал жуулчлалын яаманд танилцуулж аялал жуулчлалын бодлого, төлөвлөлтөд уялдуулах, мэдээлэл солилцох зорилготой хамтарсан уулзалт хийлээ.
Уулзалтаар Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хувилбар, “Мянганы суут хүн, Их эзэн - Чингис хаан” түүхийн аялал жуулчлалын цогцолборуудын үзэл баримтлал, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг тус тус танилцуулж, хамтран зохион байгуулах арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал солилцож, бодлого чиглэлээ уялдуулж, хамтран ажиллахаар боллоо.