"Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 7 настай хүүхэд өнөөдөр (2023.12.07) сураггүй алга болсон" гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсаны үр дүнд хүүхэд олджээ. Тодруулбал,
"Сургуулийн ариун цэврийн өрөөний цоож гацсаны улмаас гарч чадахгүй, бусдаас тусламж хүсээгүй удсан. Багш, ар гэр нь санаа зовсны үндсэн дээр цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн. Хүүхэд одоогоор эрсдэлгүй, хэвийн байгаа" гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Мөн олон нийтийн цахим сүлжээнд хүүхдийн зураг, мэдээллийг түгээхгүй байхыг зөвлөсөн юм.