Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нүүрсний сонсгол“-д давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар дуудсанаас 221 нь оролцжээ 

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 24 секунд

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр өндөрлөв.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 13 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулж, энэ хүрээнд нийт 61 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлснээс 40 гэрч хүрэлцэн иржээ.

Дөрвөн өдөр үргэлжилсэн сонсголын эхний үе шатанд Хянан шалгах түр хорооны 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны 19 дүгээр тогтоолоор баталсан нотлох баримтыг шинжлэн судлах дарааллын дагуу дөрвөн сэдвийн хүрээнд 28 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шаардлагатай нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүд, шинжээч, хянан шалгагчдаас тайлбар авсан юм.

Сонсголд нийт давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 нь оролцсон байна.

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол энэ сарын 18-22 хооронд болно. Ингэхдээ,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт
  • Санхүүжүүлсэн бусад төслүүд
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ
  • Хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудал гэсэн сэдвийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судлах аж.
Г.Түвдэндорж: Хууль зүйн сайдаас ийм их хөрөнгөтэйгөө олж мэдлээ. Б.Энхбаяр аа, байгаа онохгүй байна
Г.Түвдэндорж: Хууль зүйн сайдаас ийм их хөрөнгөтэйгөө олж мэдлээ. Б.Энхбаяр аа, байгаа онохгүй байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.