Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Түвдэндорж: Хууль зүйн сайдаас ийм их хөрөнгөтэйгөө олж мэдлээ. Б.Энхбаяр аа, байгаа онохгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд болж өндөрлөлөө. Өнөөдрийн сонсголын үеэр 2021 онд зохион байгуулагдсан 715 тэрбум 956 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон бөгөөд тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Баттулгатай ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж Дипропертийз, Чингисхаан голд компаниудыг хамтран эзэмшдэг гэх хамаарлыг танилцуулсан. Эл мэдээлэлд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Хууль зүйн сайдаас ийм их хөрөнгөтэйгөө олж мэдлээ базар ваань. Энхбаяраа байгаа онохгүй байна тэр нүүрсний том хулгайчдаа дуудаарай. Ийм хариуцлагагүй хүн гүтгэж хэлмэгдүүлж болохгүй ээ. 37 он арай ирээгүй биз дээ. Гадаадад томилолттой явж байна очиж байгаад мэдээлэл өгнө" гэжээ.

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ
Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд