
Улстөрчдийн хэрүүлийн бай болж, нэр бүхий хүмүүс шалгагдаж эхэлсэн Бортээгийн ордын нээлтийг өнөөдөр хийж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ.
Тэгвэл Бортээгийн ордтой нэр холбогддог Д.Амарбаясгалангийн талаар байр сууриуд цахим орчинд гарч эхэлсэн юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Бортээгийг Д.Амарбаясгалан хулгайлаагүй л байсан гээд байгаа хүмүүс энэ сонсголоор ил болсон нотлох баримтыг нөхөж үзэцгээ. Нотлох баримт эргэлзээгүй, хөдөлбөргүй байсан учраас өнөөдөр тэд яллагдагчаар татагдчихаад байгаа. Хуулийн сайдаас буулгацан учраас хэрэг нь алга болчихно гэж баярлаад байх хэрэггүй. Хулгайчид хуулийн салбараар багахан тоглоорой. 400 их наядын нөөцтэй ордын нүүрсийг борлуулах давуу эрхийг нүүрс баяжуулах үйлдвэр барих гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн. Тэр нь илчлэгдэж хүчингүй болсон. Үр дүнд нь баялаг тэдэнд биш ард түмэнд хүртэх өнөөдрийн боломж бүрдсэн юм" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!