Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. 

Уг хурал өмнө нь дөрвөн удаа хойшилж байсан бөгөөд шүүгдэгч Б.Ундармаа өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр өмгөөлөгч авсан байдаг. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байна. 

Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл/Гэмт хэрэгт хамтран оролцох/-ийн 2. /Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл/Гэмт хэргийг хатгагч/-ийн 1. /Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно/
Хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/
“Европын сүүлчийн дарангуйлагч” гэгддэг Лукашенко сонгуульд дахин ялалт байгуулахад Беларусь даяар жагсаал өрнөжээ
“Европын сүүлчийн дарангуйлагч” гэгддэг Лукашенко сонгуульд дахин ялалт байгуулахад Беларусь даяар жагсаал өрнөжээ
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ