Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч хашаанаас өөрийгөө боомилж нас барсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад,
"Өнгөрсөн амралтын өдөр .. дугаар ангид харьяалалтай ... дугаар Цахилгааны станцад харуул хамгаалалтын ажилтан 34 настай М нь Сонгинохайрхан дүүргийн ... хороонд нас барсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар хувийн асуудлаар ил харагдах гэмтэл шархгүй өөд болсон нь тогтоогдсон. Хэргийг үргэлжлүүлэн СХД-ийн Цагдаагийн газар шалгаж байна" гэлээ.