Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг шалгаагүй. Хувь хүнийг нь шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 35 секунд

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарч, түүнийг өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өглөө.

Тодруулбал "Цагдаагийн байгууллагад иргэн, хуулийн этгээдээс иргэн Ө-д холбогдуулан өнгөрсөн оны 7, энэ оны 6,7,9,10 дугаар саруудад Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдлыг хүлээн авч, хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. ШЕЗ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төлд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахыг заналхийлсэн зэрэг хэргүүдэд шалгаж байна.

Түүнийг удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар удаа дараа дуудсан ч хүрэлцэн ирээгүй. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Тиймээс энэ бүхэн нь цагдан хорих үндэслэл болсон. Цагдаагийн байгууллагаас иргэн Ө-г сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгаагүй. Хувь хүнийг шалгаж байгааг мэдэгдэж байна" гэлээ.

ДУЭЛЬ: Б.Энхбаяр VS Х.Нэхийт
ДУЭЛЬ: Б.Энхбаяр VS Х.Нэхийт
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц