Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Авлига бол хүний эрхийн хамгийн том зөрчил

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаан боллоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, Монгол Улсын Засгийн газар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор тэгш амьдардаг нийгмийг бий болгохын тулд хүний эрхэд суурилсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлж эхлээд байна.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний эрхийг хангах, авлигын эсрэг эрх зүйн багц шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэргийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж батлууллаа. Засгийн газар хүний эрхийн хамгийн том зөрчил бол “Авлига” гэж үзэж, 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Хүний эрхэд тулгамдаж буй асуудал тэр дундаа хүнсний аюулгүй байдал нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй талаар “Хуванцаргүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлэгч Р.Нямдорж илтгэлдээ дурдав. Ялангуяа хүнс, ахуйдаа хэрэглэж заншсан шар, цэнхэр хуванцар сав нь 10-15 жилийн дараа хүний биед хор нөлөө үзүүлж байгаа учраас үүний эсрэг арга хэмжээ авахыг хүслээ.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүд хүний эрх тэр дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэгш оролцоог хангах чиглэлээр саналууд дурдав. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 90 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бол сургуулийн насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь ЕБС-д суралцаж байна. Тэгш боловсрол олгох чиглэлээр ажиллаж байгааг БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр онцоллоо. Сургуулиас гадна нийгмийн харилцаанд ороход хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд явган хүний зам, сургуулийн автобус зэрэг олон асуудал тулгарч буй учраас олон шинэчлэл хийж байж тэгш хамрагдалт бий болж чадна гэв.

Б.Дэлгэрсайхан: Амьдралын таагүй нөхцлөөс болж, хот руу ирэх иргэдийн тоо өссөн
Б.Дэлгэрсайхан: Амьдралын таагүй нөхцлөөс болж, хот руу ирэх иргэдийн тоо өссөн
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.