Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудал өнөөдөр хөндөгдөж байна. ХЭҮК-ын гишүүд айгаад очиж чадахгүй байгаа бол би хамт очъё

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 40 секунд

Өнөөдрийн чуулганаар ХЭҮК-ын даргыг томилсон. Тодруулбал, тус комиссын гишүүн Д.Сүнжидийг чуулганд оролцсон гишүүдийн 64 хувийн саналаар дэмжиж томилсон юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "ХЭҮК-ын гишүүдэд үүрэг даалгавар өгдөг ч тодорхой үр дүн байдаггүй. Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудал өнөөдөр хөндөгдөж байна. Тэр иргэн олон нийтэд хандаж, захидал хүртэл бичсэн байна. ХЭҮК-ын гишүүд айгаад очиж чадахгүй байгаа бол би хамт очъё. Тиймээс шинэ даргад амжилт хүсье" гэлээ.

Д.Оюун: Гэр бүлийн хүчирхийлэл нь хамгийн дотнын хүмүүсийн дунд үүсдэг харилцаа учир нуун дарагдуулах тохиолдол их байдаг
Д.Оюун: Гэр бүлийн хүчирхийлэл нь хамгийн дотнын хүмүүсийн дунд үүсдэг харилцаа учир нуун дарагдуулах тохиолдол их байдаг
 
Хуримтлалаа нэмээд Ази тивээр аялах эрхийн эзэн болоорой
Хуримтлалаа нэмээд Ази тивээр аялах эрхийн эзэн болоорой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.