Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самар түүж яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Сэлэнгэ аймийн Ерөө сумын Бугант багийн “Байшинт" гэдэг газар 8 хүн самар түүж явснаас иргэн Г нь 11-р сарын 09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11-р сарын 18-ны өдрийн 16:11 цагт ОБГ-т ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11-р сарын 29-ний өдрийн 09:00 цагаас эхлэн хөдөлгөөн үйлдэж 30 км замыг туулан Ерөө сумын Бугант багийн “Ус суваг” гэдэг газарт хоноглосон бөгөөд өнөөдөр өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэв.

Шүүх байгуулах хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд чуулганд үг хэлнэ
Шүүх байгуулах хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд чуулганд үг хэлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.