Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын газар, жуулчны баазуудад хамтарсан үзлэг шалгалт хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн Онцгой байдлын газар, Аялал жуулчлалын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хамтран амралтын газар, жуулчны баазуудад хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам” болон амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагаанд тухайн төрөл, ангиллын улсын стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

Мөн үйлчилгээндээ шинэ дэвшилт техник, технологи үйлчилгээг нэвтрүүлэх, гал түймрийн болзошгүй эрсдэл, үер усны аюул зэргээс урьдчилан сэргийлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

А.Амбасэлмаа: Өнөөдөр 14 хүн эдгэрч эмнэлгээс гарч байна
А.Амбасэлмаа: Өнөөдөр 14 хүн эдгэрч эмнэлгээс гарч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.