Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Өнөөдөр 14 хүн эдгэрч эмнэлгээс гарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 615 хүний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.

Үүнд:

  • Долдугаар сарын 15-нд Сөүл-Уб-ын онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 21-нд Токио-Уб-ын онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн Оюутолгойн ажилчдын шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор хийсэн 16 хүний сорьц,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байр болон бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 19 эмч, ажилчдын шинжилгээ,
  • Алтанбулгийн боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй 2 хүний давтан шинжилгээ,
  • Замын-Үүдээр орж ирсэн ачаа тээврийн 100 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар Халдвартын клиникээс 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. Энэ хүмүүс долдугаар сарын 12, 14-нд ирсэн энхийг сахиулагч дайчид байгаа." гэлээ.

Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн 244, эмчлэгдэж буй 49 хүн байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, 46 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна.

 

Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ
Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ
 
Toronto Raptors багийн домогт тоглогч Кайл Лауриг хүндэтгэн гаргасан түүний замналтай холбоотой тусгай логог танилцууллаа
Toronto Raptors багийн домогт тоглогч Кайл Лауриг хүндэтгэн гаргасан түүний замналтай холбоотой тусгай логог танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.