Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Урт цагаан“ төв 7 давхар цогцолбор болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж долдугаар сарын 31-нд “Урт  цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцсан.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг төсөл боловсруулах уралдаан зарласан.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн билээ.  Уг бүтээлүүдийг  Хот байгуулалт, хөгжлийн газрын веб хуудсанд байршуулж иргэд олон нийтийн саналыг авсан. 

Нийт 55,823 иргэн санал өгсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс шалгаруулсан байна. Улмаар тэргүүн байрт “Эм Жи Эл И Эн Си” ХХК-ийн ирүүлсэн бүтээл 89.4 оноогоор шалгарсан.

Тус бүтээлийн тухайд гол үзэл баримтлал нь анхны машингүй гудамж байхаар төлөвлөж, “Урт цагаан” нэрийг авч үлдэн, Улаанбаатар хотын  гурван үе /Урьд үе, орчин үе, нэн орчин үе/-ийг хуваан авч эдгээрийг барилгадаа шингээж үндсэн барилгын зориулалтыг алдагдуулахгүйгээр залуусын нийгмийн оролцоог дэмжин, залуучуудын төв болгох юм.

Нийт долоон давхар бүхий 32,500 м2 талбайн хэмжээтэй, оффис, үйлчилгээ, үзвэрийн зориулалттай, бие даасан автомашины зогсоолтой, 6,710 м2 тохижилттой цогцолбор төв байхаар төлөвлөжээ.

 Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзлаа
 
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.