Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв. Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан  П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм.

Улсын аварга П.Бүрэнтөгс:

Нэгийн даваанд залуу бөх Д.Бат-Өлзий

Хоёрын даваанд залуу бөх Г.Алтанбагана

Гурвын даваанд аймгийн харцага Т.Түвшинтулга

Дөрвийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэл

Тавын даваанд улсын начин Б.Чимэдвандан

Зургаагийн даваанд аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ

Долоогийн даваанд аймгийн арслан Б.Бат-Орших

Наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан

Есийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торголоо
УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торголоо
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц