ОМ 7801 чиглэлийн МИАТ-ын онгоц АНУ-ын Сиатл хотын Такома нисэх буудалд газардлаа гэж тус улсад Монгол Улсаас суугаа элчин сайн Ё.Отгонбаяр мэдээлэв. Тус онгоц маргааш Улаанбаатарт газардах юм. Тийзний үнэ 2500 америк доллар юм байна.
Энэ сард МИАТ компани 14 удаа захиалгат нислэг үйлдэн, 3500 орчим иргэнийг татаж авахаар Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн юм.
1. БНСУ-Сөүл /2020.08.01/
2. АНУ-Сиатлл /2020.08.05/
3. БНЭУ-Шинэ Дели/Ханой /2020.08.06/
4. Япон-Токио /2020.08.07/
5. ХБНГУ-Франкфурт /2020.08.08/
6. БНЧУ-Прага /2020.08.10/
7. БНСУ-Сөүл /2020.08.14/
8. БНСУ-Сөүл /транзит/ /2020.08.15/
9. БНТУ-Истанбул /2020.08.20/
10. ХБНГУ-Франкфурт /2020.08.21/
11. БНСУ-Сөүл /2020.08.22/
12. Япон-Токио /2020.08.24/
13. ХБНГУ-Франкфурт /2020.08.26/
14. Австрали-Сидней /Австрали, Зүүн Өмнөд Ази/ 2020.08.27