Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Нүүрсний сонсголын дийлэнхэд нь МАН Засгийн эрх барьсан он жилүүдийн хулгай яригдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулж байна.

Тэрбээр энэ үеэрээ "Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан 92 иргэнээс 54 иргэнийг олж тогтоон, 25-ыг нь Монгол Улсад авчраад байна. Үлдсэн 38 этгээдийн 24-ийнх нь байршлыг тогтоосон. Мөн удахгүй Нүүрсний сонсголыг зохион байгуулах гэж байна. Авлигачдын үнэн нүүр царай Нүүрсний сонсголоор ил болно. Авлигачид зовлон дээрээ нэгдэж, олны анхаарлыг сарниулан сонсголыг зогсоох тасалдуулахыг санаархаж байна.

Б.Пүрэвдорж гишүүн нам дотроо авлигачдадаа шахагддаг юм шиг байгаа юм. МАН чичлүүлээд, шүүмжлүүлээд ч гэсэн өөрсдийн авлигачдаа өөрсдөө шийдвэрлэнэ. Нүүрсний сонсголын дийлэнхэд нь МАН Засгийн эрх барьсан он жилүүдийн хулгай яригдана

Намчирхал, дарга цэргийн асуудал, хаацайлалгүйгээр асуудал илчлэгдэнэ.

Нүүрсний сонсголыг таслан зогсоох санаархалд АН битгий татан ороогдоорой" хэмээлээ.

Монгол, Оросын хил орчмоос 2477 тооны алтайн аргаль хонины тархац, байршлыг тогтоожээ
Монгол, Оросын хил орчмоос 2477 тооны алтайн аргаль хонины тархац, байршлыг тогтоожээ
 
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.