Зургийн эх сурвалж: Emirates.com
Арабын Нэгдсэн Эмират Улс долдугаар сарын 7-наас эхлэн бүх орны жуулчдад хилээ нээсэн билээ. Харин Emirates Airline нислэг аюулгүй байх баталгаа болгож нэгэн шийдвэр гаргасан бөгөөд “Хэрэв та нислэгийн үеэр коронавирусээр халдварлах юм бол Emirates Airline таны эмчилгээ, тусгаарлалтын төлбөр болон оршуулгын зардлыг ч мөн төлнө” хэмээсэн байна.
Вирусний эмчилгээний төлбөрт тань 150,000 евро (500,000,000 төгрөг) төлөх бөгөөд зочид буудалд тусгаарлагдах хоёр долоо хоногийн хугацаанд өдөр бүр 100 евро (330,000 төгрөг) төлөх ажээ. Мөн тухайн хүний эмчилгээ амжилтгүйтэж нас барах юм бол оршуулганд нь зориулж 1500 еврог (5,000,000 төгрөг) олгох юм. Ингэснээр Emirates зорчигчийнхоо ковид-19-ийн эмчилгээний зардлыг төлөх анхны агаарын тээвэр болж байна.
Emirates группийн захирал Шейх Ахмед бин Саид Аль Мактум:
Эх сурвалж: CNN