Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: 24 цагийн хугацаанд 289 мянган хүн шинээр коронавирусний халдвар авсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

ЭМЯ-наас Ковид-19 халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхий дахинд коронавирусний нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлсэн юм. Тэрээр:

"Коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвгэрт бүртгэгдэж, 17 сая 693 мянган хүн уг өвчнөөр өвчилж, 683 мянган хүн эндсэн бол 11 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

24 цагийн хугацаанд 289 мянган хүн шинээр коронавирусний халдвар авч, 6000 гаруй хүн өвчний улмаас энджээ. Мөн 24 цагийн хугацаанд АНУ-д өвчлөл 69 мянгаар, Энэтхэгт 54 мянгаар, Бразилд 45 мянган хүн шинээр халдвар авсан нь өвчлөл өндөртэй эхний 3 орны тоонд орж байна.

Манай хөрш ОХУ-ын хувьд 24 цагийн хугацаанд 5462 хүн шинээр халдвар авч, 95 хүн эндсэн байна. БНХАУ-д 179 тохиолдол шинээр бүртгэгдсэний 16 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна.

Азийн орнуудын хувьд Япон улсад шинээр 1536 хүн халдвар авч, 2 хүн эндсэн байна. Мөн уг улсын хувьд сүүлийн 2 хоногийн хугацаанд өвчлөл эрчтэй нэмэгдэж байна." гэлээ.

 

"Афганистанаас ирсэн 2 цэргийн дөрөвдэх давтан шинжилгээнд коронавирус илэрлээ"
 
“ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийн асуудлыг ТБХ, АБГББХ-оор хэлэлцэнэ
“ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийн асуудлыг ТБХ, АБГББХ-оор хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.