Цахим залилан, цахим халдлага, цахим мөрийтэй тоглоомын хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг өнөөдөр нээлээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Та энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн тохиолдолд ДАРУЙ 102 дугаарын утас болон “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв” фэйсбүүк хуудсанд хандаж хохирсон мөнгийг даруй ЦАРЦААЛГАХ боломжийг бид бүрдүүлж байна. Бид Монгол банк, арилжааны банкууд, харилцаа, холбооны газар, прокурорын байгууллагатай хамтран 24 цагийн үйл ажиллагаатай, Таныг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх төвийг байгууллаа" гэсэн юм.
Б.Энхбаяр: Цахим залилан, цахим халдлага зэрэг гэмт хэрэгт өртсөн тохиолдолд ДАРУЙ 102 дугаарын утас болон “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв” фэйсбүүк хуудсанд хандаж хохирсон мөнгийг даруй ЦАРЦААЛГАХ боломжийг бүрдүүлж байна‼️@Enkhbayar_bat pic.twitter.com/X7Ye9Utw9A
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) November 13, 2023