Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой байдлын алба хаагчид 15.3 тэрбум төгрөгийн өмчийг авран хамгаалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнгөрсөн долоо хоногт цахилгааны угсралт, ашиглалтын буруугаас 13, яндангийн цонолтоос 12, ил галаас үүдэн 8 удаагийн гал түймрийн дуудлага мэдээллээр алба хаагчид шуурхай ажиллаж, 15 тэрбум 360 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас автомашин цасанд суусан 12 дуудлагаар шуурхай ажиллаж, 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 19 автомашиныг цаснаас татан гаргалаа.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна гэж мэдээлж байна.

Зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, халтиргаа гулгаа үүсэж, төөрч, осгож эрүүл мэнд амь насаараа хохирч болзошгүй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

ШУУД: Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна
ШУУД: Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.