Зул сарын өмнөх орой Чилийн боомт хот Вальпараисогийн бага орлоготой иргэд амьдардаг хэсэгт ойн түймэр орж ирснээр 245 айл шатаж, 700 хүн орон гэргүй үлдээд байна.
Ерөнхийлөгч Себастьяан Пиньера пүрэв гарагт түймэрт өртсөн газарт айлчлах үеэрээ галыг санаатайгаар тавьсан гэх нотолгоо байгааг мэдэгдсэн.
“Амар амгалан, сайхан орой байж болох байсан ч эмгэнэлт явдлын улмаас үндсээрээ өөрчлөгдсөнд чин сэтгэлээсээ харамсаж байна” гэж тэрбээр хэлжээ.
Вальпараисо бол өнгөлөг модон байшингуудаараа алдартай, жуулчдын очих дуртай Өмнөд Америкийн хот.
Зул сарын баярын өмнөх тэмдэглэлт оройн зоогоо барихаас өмнөхөн бүх эд хөрөнгө, тэжээвэр амьтнаа хүртэл орхин дайжихаас өөр аргагүйд хүрсэн байна.
Ач охин нь толгодоос гал орж ирж байгааг эхэлж харж, хүмүүст мэдэгдсэн гэж 78 настай Марта Пинто хэлжээ.
Эх сурвалж: Reuters