Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп Идлиб мужийн иргэдийн амь насыг хохироохгүй байхыг Орос, Сири, Иран улсад анхаарууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт Орос, Сири, Иран улсад Сирийн Идлиб мужид энгийн иргэдийн амь насыг хохироохгүй байхыг анхааруулаад Турк улс “хядлага”-ыг зогсоохын тулд хичээж ажиллаж байгааг дурдсан.

Сири, Орос улс Идлиб мужид агаарын цохилтын хэмжээгээ ихэсгээд байгаа. Идлиб муж босогчдын хүчнүүдийн сүүлчийн томоохон түшиц газар болоод буй. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Идлиб мужийг буцааж авна гэдгээ тангараглаад байсан.

Есөн сард Анкара хотод болсон уулзалтаар Турк, Орос, Ираны удирдагчид хэдэн сар үргэлжилсэн Идлибийн зөрчилдөөнийг намжаана гэж тохирсон. Зөрчилдөөний улмаас 500 мянган иргэн нутгаасаа дүрвээд байна.

Орос улс Идлиб дэх довтолгоогоо зогсооно гэдгээ Москвад Туркийн төлөөлөгчтэй хийсэн уулзалтаар амласан гэдгийг Турк улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин мягмар гарагт мэдэгдлээ.

Анкарагаас Сири дэх Америк Курдын холбоотны эсрэг халдлага явуулж, Оросын S-400 хамгаалалтын пуужингийн системийг худалдаж авсан ч Трамп Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдогантай ойр дотно харилцаатай  байхыг эрмэлзэж байна.

Эх сурвалж: Reuters

100 хүнтэй нисэж явсан Казахстаны онгоц осолджээ
100 хүнтэй нисэж явсан Казахстаны онгоц осолджээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.