Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын зорчих хөдөлгөөнийг хэвийн болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

"Завхан АЗЗА" ТӨХК-аас хариуцан ажилладаг улсын чанартай А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваануудын авто замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр орж цасан бүрхүүл тогтож, шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж тус замуудаар зорчих боломжгүй болж замын хөдөлгөөнийг түр хаах нөхцөл байдал үүссэн.

Энэхүү нөхцөл байдалд тус чиглэлүүдийн шуурхай ажлын хэсгүүд 24 цагийн хугацаанд ажиллаж тогтсон цасан бүрхүүлийг гараар болон автогрейдер, ковшоор хусах, цас буудагч машинаар буудах мөн халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулах бодис цацах зэрэг арга хэмжээг яаралтай авч ажиллаж түргэн шуурхай даваануудыг нээж, авто замуудаар зорчих хөдөлгөөнийг хэвийн болгон ажиллалаа гэж "Завхан АЗЗА" ТӨХК-аас мэдээллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Лаос улсад хийх төрийн айлчлал эхэлжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Лаос улсад хийх төрийн айлчлал эхэлжээ
 
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц