Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: Техникийн үзлэг хийх зайлшгүй шаардлага гарсан тул Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

МИАТ ТӨХК-ийн онгоц өчигдөр зорчигчдоо хүлээн авахаар Туркийн олон улсын нисэх буудалд байх үед нь хаалга хэсэгт нь аянга буусан гэх мэдээлэл цацагджээ.

Харин уг асуудалд МИАТ ТӨХК-иас мэдээлэл гаргажээ. Мэдээлэлд "МИАТ ТӨХК-ийн 2023 оны 11-р сарын 2-ны өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 нислэгийн зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын хөлөгт техникийн үзлэг хийх зайлшгүй шаардлага гарсан тул нислэгийн хуваарьт цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна.

Зорчигчдод хүндрэл учруулж байгаадаа хүлцэл өчье.

Нислэгийн аюулгүй ажиллагаа болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.

Та бүхнийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна.

Нислэгийн мэдээллийн талаар эргэн мэдэгдэх болно" гэжээ.

Т.Бадамжунай урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцож байна
Т.Бадамжунай урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцож байна
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.