Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АМГТГ: АИ-92 автобензин 20 хоногийн нөөцтэй байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 17 секунд

2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 18 хоног, Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 46 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Мөн улсын хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дунджаар шатдаг хийн ердийн хэрэглээний 41 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна. Үүнээс автомашин хийгээр цэнэглэх станц болон хий цэнэглэх цэгийн үлдэгдэл 18 хоног, Хий цэнэглэх станц буюу агуулахын үлдэгдэл 23 хоногийн нөөцтэй байна.

Ташрамд, ОХУ-ын Роснефть компаниас 2023 оны аравдугаар сард манай улсад нийлүүлэх Аи-95, Аи-98 автобензиний импортын хил үнэ тус бүр өмнөх сараас 34 ам.доллар, дизель түлш 93 ам.доллароор тус тус өсөж ирсэн. Харин Аи-92 автобензиний хил үнэ тогтмол байна. Энэ нь дэлхийн газрын тосны зах зээлийн үнийн хэлбэлзэлтэй холбоотой юм.

ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүд ээ, манай ТҮЦ та нарыг ээж, аавтай нь ҮНЭГҮЙ ЯРИУЛНА
ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүд ээ, манай ТҮЦ та нарыг ээж, аавтай нь ҮНЭГҮЙ ЯРИУЛНА
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.