Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн Эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн нийт тамирчид мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хүлгүүд багийн тоглогч Б.Билгүүн "Тамирчид бүгд нэг лигт тоглох нь зөв гэдэг байр суурьтай байгаа. Тамирчид нэг лигт тоглоно гэж бэлтгэлээ хийгээд явж байсан ч 7 хоногийн өмнө ийм шийдвэр гарсанд харамсаж байна. Хэдийгээр холбооны дүрэм журам, зарчмаар явах нь зөв гэж бодож байгаа ч ийм тохиолдолд тодорхой хугацаанд сануулга өгөх зэрэг арга хэмжээ авах нь зөв.
Тамирчид дасгалжуулагчдыг нэг лигт тоглуулах нь зөв гэж харж байгаа. Би багаа төлөөлж бус хувь хүний үүднээс энэ саналыг хэлж байна. Энэ шийдвэрийг холбоо харж үзээд, тамирчид нэг лигт тоглох хүртэл миний хувьд "Хүлгүүд" багийн бүрэлдэхүүнд тоглохгүй гэдгээ илэрхийлж байна" хэмээв.