Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилогдсон Д.Загджавыг хүлээн авч уулзжээ. Төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч өмнө нь ийм хэмжээний хэрэгжүүлэгч агентлагийн даргыг дуудаж уулзаад л, цэргийн цол мөр дэсийг нь сэргээж нялуураад байсан тохиолдол байсан ч билүү? Ямартай ч энэ уулзалт араасаа хэд хэдэн хардалт дагуулах нь.
ШШГЕГ-ын дарга Д.Загджав улсын хэмжээнд ял эдэлж буй хоригдлын тоо, нөхцөл байдал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт, алба хаагчдын ажлын орчин нөхцлийн талаар мэдээлэл хийж, холбогдох үүрэг чиглэл авсан байна гэж албаны мэдээнд дурьджээ.
Д.Загджав Ерөнхийлөгч Х.Баттулгаас чухам яг ямар үүрэг чиглэл авсан нь харин тодорхойгүй байна. Монголын шүүх толгой дарааллан Ерөнхий сайд нараа аавынд илгээж удаагүй байхад Ерөнхийлөгч Х.Баттулга ШШГЕГ-ын даргыг дуудан ирж үүрэг чиглэл өгдөг нь яг ямар учиртай вэ? Ерөнхий сайд нарын хэргийн захиалагч нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж гэж хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр ил тод бичих болсон, тэр ч бүү хэл дүрвэн гарсан нэг Ерөнхий сайд нь “Х.Баттулгаа” гэж байгаад урт захидал бичсэн. Гэтэл энэ бүхний дараа ял эдлүүлэх үйл ажиллагааг гардан зохион байгуулдаг агентлагын даргыг нь дуудаж уулзсан нь санамсаргүй явдал гэж үү.
Зарим улс төрчид, судлаачид болж өрнөөд байгаа үйл явдлыг гадны захиалгатай тэр тусмаа 1930-аад оны Монголын Ерөнхий сайд нарыг буудан хороож байсан жекист ажиллагаатай тун төстэй технологи хэрэгжиж гэх болсон. Ялангуяа Д.Сосорбарам, Баабар зэрэг ардчиллын анхдагчид Ерөнхийлөгч Х.Баттулгыг Оросын бодлогын гар хөл гэж ил тод зарлах болсон байдаг. Тэгвэл Д.Загджав ч ялгаагүй Оросуудын бодлогыг дэмжигч Путины фен гэдгийг батлах баримт бий.
2014 онд ОХУ Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн. Энэ явдал одоо болтол олон улсад маргаантай НҮБ, барууны орнууд, ОХУ хоорондын зөрчлийн бай болсоор байгаа. Ийм том маргаанд манайх шиг жижиг улс бие дааж байр сууриа илэрхийлэх битгий хэл хол сууж байвал аминд өлзийтэй. Гэтэл тухайн үеийн Ерөнхийлөгч, Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас ам нээгээгүй байхад Х.Баттулга, Д.Загджав нар Оросуудын Крымийг өөртөө нэгтгэсэн нь зөв гэж мэдэгдэл гаргаж улмаар энэ мэдээлэл Орос орон даяар түгэж, Европын холбоо, АНУ-тай манай Улсын харилцааг хэсэгтээ гацааж, АСЕМ-ыг хийх үгүйдээ хүртэл тулж байв. Монголоос Крымийн хойгийн асуудлаар дугарсан хоёрхон хүн байгаа нь тэд юм.
"Организация мира и дружбы Монголии обвинила западные спецслужбы в провоцировании беспорядков на Украине Союз за мир и дружбу Монголии опубликовал на сайте посольства России в Монголии текст заявления о поддержке действий России в Украине.
Неофициальный перевод заявления: Организация мира и дружбы Монголии делает это заявление в связи с событиями, происходящими в традиционно дружественной нам Украине. От имени миролюбивой монгольской общественности выражаем глубокое сожаление в связи с гибелью мирных граждан и сотрудников правоохранительных органов из-за обострения украинской социально-политической обстановки и неоднократных беспорядков и столкновений. Глубоко обеспокоены нарушением общественного порядка, мирного образа жизни граждан, прав и свобод человека, что создает реальную угрозу для их жизни. Используя украинских радикальных националистов, выдававших себя за мирных демонстрантов, западные спецслужбы с целью установления своего военно-политического господства, а также притязания на суверенитет Российской Федерации и государств – членов СНГ и внесения раскола в их ряды, спровоцировали беспорядки в этом государстве и привели к сегодняшнему политико-экономическому кризису. Для преодоления сложившегося тревожного положения крайне важны сплоченные усилия стран СНГ, а также государств и наций всего мирового сообщества. Мы полностью поддерживаем отвечающую нормам международного права позицию России по украинскому вопросу, а также действия, направленные на ее реализацию.
Для наведения порядка и определения будущего страны необходимо обеспечение равных прав всех граждан Украины. США, страны ЕС и все другие мировые государства должны признать право граждан, проживающих в Республике Крым, на самоопределение. Организации мира и дружбы Монголии требует от лиц, незаконно захвативших власть в Украине насильственным путем, нарушивших при этом общие нормы международных отношений, остановить инициированное ими мракобесие и дать возможность народу Украины жить и работать в условиях мира и безопасности.
ОРГАНИЗАЦИЯ МИРА И ДРУЖБЫ МОНГОЛИИ
Түүнчлэн Оросуудын бичсэнээр Д.Загджав нь Монголын хамгийн баян хүн, Оросын өндөр албан тушаалтнуудтай нягт холбоотой. Тэр 2013 онд Сергей Миранов, Владимер Путин нарт энх тайвны холбооны одонгоо гардуулсан гэжээ.
Энэ бүхнээс харахад “нэг юм болоод байна даа”. Чухам юу болоод байгаа цаашид үргэлжлэх улс төрийн үйл явдлууд, томоохон төслийн цаашдын хувь тавилан тодорхой харуулах бизээ.
Монголын 32 Ерөнхий сайдаас 5 нь цаазаар авхуулсан, 2 нь хорлогдсон Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар ч хойд айлд хорвоог орхисон байдаг. Тэгвэл бид шинэ цагийн 4 ерөнхий сайдаа шоронд илгээж, нэг нь дүрвэсэн байдалтай байна. Нэг юм болоод байгаа юм биш биз? Гэж өөрийн эрхгүй бодогдоход хүрнэ. Ардчиллын анхдагчийн нэг Э.Бат-Үүл “М.Энхсайханд ном оруулахгүй тамлаж байна. Тэр хоригдохоос айхгүй, уншихгүй байна гэдэг түүн шиг сэхээтэнд жинхэнэ там” гэж нэгэнтээ жиргэсэн. Түүний хэлснээр бол Ерөнхий сайд нарт ял өгснийх нь дараа ч “шоглох ажиллагаа” үргэлжилсээр байх магадлалтай ажээ.