Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ-ын хуралдаан: Зарим ТНБД, агентлагийн дарга нарын томилгооны сураг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 28-ны өдөр Засгийн газар хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэнэ:

  • Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах;
  • Бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Мөн зарим Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг томилно гэсэн мэдээлэл байна. Тэдгээрээс дурьдвал:

Боловсролын төрийн нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал асан Б.Батсайханыг томилох сураг байна.

Харин Бүртгэлийн Ерөнхий газрын даргаар одоогийн дэд даргаар ажиллаж буй Д.Дэлгэрсайхныг томилох албан бус мэдээлэл байгаа юм.

Цэцэрлэг, ЕБС-ийн хичээл 9 сарын 1-нээс, их дээд сургуулиудын хичээл 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Цэцэрлэг, ЕБС-ийн хичээл 9 сарын 1-нээс, их дээд сургуулиудын хичээл 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц