Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийг Эрүүгийн болон Татварын хуулийг санаачлахгүй байхыг анхааруулдаг. Тиймээс эдгээр хуульд иргэдээс санал авах нь буруу жишиг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 24 секунд

УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн мэдээллийн үеэр Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөлд бүлэг ямар байр суурьтай байгаа тухайгаа мөн НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохоор иргэдээс санал хурааж байгаа асуудалд ямар байр сууртай байгаагаа илэрхийллээ. Тодруулбал,

Энд гурван чухал асуудал багцаараа явж байгаа.

  • Нэгдүгээрт, Түгжрэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, хуулинд тусгасан байна
  • Хоёрдугаарт, Татвар, төлбөр хураамжтай асуудал байна
  • Гуравдугаарт, Гэр хорооллыг яаж орон сууцжуулах вэ гэдэг асуудлыг бэлтгэж хуулийн төсөл болгосон байна.

Түгжрэлийг бууруулах чиглэлээр авах гэж байгаа арга хэмжээг бүлэг дэмжиж байгаа. Газар чөлөөлөлтийг хийх болон гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотой асуудлыг бүлэг дэмжиж байгаа.

Харин татвартай холбоотой асуудал дээр бүлэг болгоомжтой хандаж, ЗГ-т асуудлыг яриарай, тооцоо судалгаагаа сайн хийгээрэй гэдэг чиглэл өгөөд зайлшгүй шаардлагатай гэвэл дахин ажиллаад УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзсэн" хэмээсэн юм.

Мөн "НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудалд иргэдээс санал авах эрх нь нээлттэй. Зохион байгуулагчид хуулийн төслөө оруулж ирэх ёстой. Хэрэв УИХ-аар ороод дэмжигдвэл энэ оны төсөв батлагдсан байвал дараа оноос хэрэгжээд эхэлнэ. Үүнийг заавал бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлагагүй.

Мөн нэмж хэлэхэд ямар ч хуулийн төсөл иргэдээс санал авч болно. Гэхдээ Татварын хууль болон Эрүүгийн хуульд иргэдээс санал авах нь буруу жишиг гэж үзэж байгаа. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүдийг Эрүүгийн хууль болон Татварын хуулийг санаачлахгүй шүү гэж хэлэлцэж явдаг. Тиймээс энэ асуудал нь олон нийтийн саналаар явах асуудал биш гэж ойлгож байгаа" гэв.

О.Цогтгэрэл: Ковидын зарцуулалт бол Хөгжлийн банкны сонсголын 1 их наядаас 20 дахин том мөнгөний асуудал яригдаж байна
О.Цогтгэрэл: Ковидын зарцуулалт бол Хөгжлийн банкны сонсголын 1 их наядаас 20 дахин том мөнгөний асуудал яригдаж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.