ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны шийдвэрийн талаарх мэдээллийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хийлээ.
Тэрээр “Хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэлжлүүлэх эсэх, есдүгээр сарын 1-нд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх эсэх, гадаадад байгаа иргэдийг татан авах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Гамшгаах хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 8 дугаар сарын 30-ныг дуустал хүртэл үргэлжлүүлнэ. Тус шийдвэрийг маргаашийн Засгийн газрын хуралдаанд оруулна" гэв.
Харин бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг нээх талаарх мэдээллийг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн хийлээ.
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: Сургуулийн өмнөх боловсролд 306 мянган хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 682 мянган хүүхэд, их дээд сургуульд 150 гаруй мянган хүүхэд элсэн суралцана.
Бид бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг ямар үе шаттайгаар нээж болохыг судалсан. Үүнийгээ өнөөдөр УОК-т танилцуулж, тодорхой чиглэл авсан.
Маргаашийн Засгийн газрын хурлаар эцэслэн шийднэ. Засгийн газрын хурлаас шийдвэр гарсны дараа Боловсролын яам тусгай хэвлэлийн хурал хийнэ" гэв.