Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд муурны арван нэгэн арал байдаг

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 37 секунд

Япон орон нь гайхамшигт соёл, хөгжил, аялал жуулчлал хийхэд тохиромжтой газруудаараа алдартай билээ. Мөн тус орны бас нэгэн алдартай зүйл нь амьтад юм. Нара хотод цугларах олон тооны буга, Жигокуданигийн цасны сармагчид гэх мэт. Мөн сүүлийн үед жуулчдын ихээр цугларах болсон газар бол “Нэко-шима” буюу “Муурны Арлууд” юм. Ялангуяа зөвхөн нэг ч биш 11 муурны арал байдгаараа хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж байгаа билээ.

Эдгээрийг дурдвал:
1. Окишима арал  (Шига аймаг)
2. Санагишима (Кагава аймаг)
3. Аошима (Эхимэ аймаг)
4. Мүзүкижима (Эхимэ аймаг)
5. Манабэшима (Окаяама аймаг)
6. Иваишима (Яамагүчи аймаг)
7. Аижима (Фүкүока аймаг)
8. Аишима (Фүкүока аймаг)
9.Гэнкаишима (Фүкүока аймаг)
10. Кадарашима (Сага аймаг)
11. Таширо-жима (Мияаги аймаг)              

Арал болгоноос хамааран хүн болон муурны тооны харьцаа өөр байдаг ажээ. Жишээлбэл, Аошима арлын 1 хүнд 10 муур ноогддог бол Таширо-жима арлын 1 хүнд 1 муур ноогддог ажээ. 

Муурнууд хэрхэн арлууд дээр очсон бэ?

Арал болгоны мууртай болсон түүхүүд тухайн байршлаас хамааран өөр, өөр юм. Ихэнх арал мэрэгч амьтдаас шалтгаан муур авчирч байсан бол зарим нэг арлын муурнууд түүх, домгийн үүдэлтэйгээр гарч иржээ.

Аошима арал 1900-аад оны үед загасчлах хамгийн эрэлттэй цэгүүдийн нэг байжээ. Мөн тэр үед загасчны завин дээрх хулганууд асуудал их үүсгэж байсан учраас муурнууд авчирч байсан аж. Цаг хугацаа өнгөрөх тусам муурнууд арал дээр гарч үржиж эхэлсэн байна. 

Таширо-жима арал дээр торгоны хорхой өсгөх ажил хийгддэг байсан агаад энэ нь байгалиасаа мэрэгч амьтдыг ихээр татдаг байжээ. Ингэснээр муурнуудыг авчирч  хулгадын тоог цөөлөх ажлыг хийлгэдэг байсан ажээ.

Кадарашима арлын домогт өгүүлснээр “Ноход эзэндээ үнэнч биш хандаж эхэлсэн тул Ясакажинжа бунхан хилэгнэж бүх нохдыг арлаас хөөн гаргасан” байна. Өнөөдрийг хүртэл тус арал дээр ганц ч нохой байдаггүй бөгөөд өөрөөр хэлбэл муурны диваажин юм. 

 

 

Б.Баатархүү: Нэг залууг олуулаа нийлж зодоод таван давхрын цонхоор шидэж, амийг нь хохироосон гэх мэдээлэл худлаа
Б.Баатархүү: Нэг залууг олуулаа нийлж зодоод таван давхрын цонхоор шидэж, амийг нь хохироосон гэх мэдээлэл худлаа
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.