“Orice” нэрээр олонд танигдсан реппер Н.Алтан-Оргилыг хэсэг бүлэг этгээдүүд дээрэмдэж, таван давхраас шидсэний улмаас амиа алдсан гэх мэдээлэл сошиал орчинд тараад буй.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрээр "Хүний амь нас хохирсон хэрэг БГД-ийн ЦГ-т шалгагдаж байгаа. Харин цахим орчинд бичигдээд байгаа шиг нэг залууг олуулаа нийлж зодоод 5-н давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл нь худал болно" гэжээ.