УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар Хэнтий аймагт "Андлалын өргөө" аялал жуулчлалын цогцолбор байгуулагдаж байгаа билээ.
Их эзэн Чингис хаан, түүний үнэнч анд, хүлэг баатар Боорчи нарын дүрслэл бүхий уг цогцолбор нь 18 метр өндөр бөгөөд 5 тэрбум төгрөгийн төсвөөр бүтэж байгаа аж.
Үүний 2 тэрбумыг улсын төсвөөс гаргаж, үлдсэн 3 тэрбумыг хувийн хэвшил, нутгийн зөвлөлийн хандиваар бүрдүүлсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл улсын төсвөөр баригдаж буй уг цогцолборын бүтээн байгуулалтын ажил зогсож, эвдэрсэн хэмээн тэнд очсон иргэн өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээлснийг social pop буландаа онцолж байна.