Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймгийн Улиастай сумын орох, гарах хөдөлгөөнийг нээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

7-р сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэж шуурхай арга хэмжээ авч ажилласан билээ.

Урьд шөнө Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч өглөө 07 цагт шинжилгээ хийснээр хариу сөрөг гарсан байна.
Эрүүл мэндийн сайдын А/160 тоот тушаалын 12.2.3-т "Дараах тохиолдолд булчирхайн хэлбэрийн үeд хөл хориог үргэлжлэх хугацааг богиносгож болно" гэж заажээ. Иймд:

Нэгдүгээрт, Урьдчилсан шинжилгээний хариу сөрөг гарсан

Хоёрдугаарт, тарваган тахлын уушгины хэлбэр байх магадлал багатай

Гуравдугаарт, 1-р хавьтлын иргэдийг бүрэн хяналтад авсан тул Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалыг үндэслэн Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ.
Үүнд:
1. Улиастай сумаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг цуцлах
2. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, нэгдүгээр хавьтлын иргэдийн амьдарч буй хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоохоор тус тус шийдвэрлэв.

Оношийг эцэслэн тогтоох үйл ажиллагаа үргэлжилж байна.

“Дарь-Эхийн гудамж”-ны автозамын шинэчлэлтийн ажил эхэллээ
“Дарь-Эхийн гудамж”-ны автозамын шинэчлэлтийн ажил эхэллээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.