Энэ жилийн Азийн Наадамд шинэ төрөл болж нэмэгдсэн брейк бүжигт манай улсаас гурван тамирчин өрсөлдлөө.
Эрэгтэйчүүдийн ангилалд нийт 25 тамирчин оролцсон. Манай улсыг төлөөлөн Г.Ган-Өлзий, Ч.Дөлгөөн нар ур чадвараа сорьсон юм. Нийт тамирчдыг урьдчилан байдлаар оноо өгөхөд Г.Ган-Өлзий 528 оноогоор 19-т, Ч.Дөлгөөн 487 оноогоор 20-т жагслаа. Эхний 16 нь дараагийн буюу хэсгийн шатанд өрсөлдөх “тийз”-ээ авах даалгавартай байсан юм.
Харин эмэгтэй ангилалд 20 тамирчин бүртгүүлж, улсаа төлөөлсөн М.Ханджав урьдчилсанд 509 оноогоор шилдэг 16-д тунаж үлдсэн юм. Улмаар дараагийн шат буюу “A” хэсэгт Японы Аюүми Фүкүшима, Казахстаны Саёора Алибекова, Вьетнамын Ну Хюн Тран нартай өрсөлдлөө. Япон, Казахстаны тамирчид хамгийн олон санал авснаар хасагдах шатанд өрсөлдөхөөр шалгарсан бол М.Ханджав Вьетнамтай оноо хувааж, нийт 7 санал авснаар тэмцээнээ өндөрлөлөө.