Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Насанд хүрээгүй хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэний биед халдаж, хувцсыг нь шатаасан хэрэг гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Есдүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын цагдаагийн байгууллагат “Нэг залуугийн хувцсыг нь шатааж, биеийг нь түлж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас дуудлага мэдээллийг шалгахад хөгжлийн бэрхшээлтэй 33 настай, эрэгтэй “Ч”-г тус сумын 6 дугаар багт байрлах байрны орцонд үл таних хүмүүс биед нь халдаж, улмаар хувцсыг нь шатааж зугтсан байна.

Алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж насанд хүрээгүй “Э” нар үйлдсэн болохыг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

СУРВАЛЖИЛГА: Багш нар хүүхэд насандаа хүрэх “ГАЛТ ТЭРГЭНДЭЭ“ суулаа
СУРВАЛЖИЛГА: Багш нар хүүхэд насандаа хүрэх “ГАЛТ ТЭРГЭНДЭЭ“ суулаа
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.