Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн сурагч, найман настай байсан охин Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод 6 жил өнгөрчээ.
Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа эсэх талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Алга болсон гэж бүртгэгдсэн бүх хүүхдүүдийг эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна" гэх тайлбарыг өглөө. Мөн өчигдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймагт 12 настай охин алга болж охины явсан маршрутыг гарган эрэн хайх ажиллагаа хоёр дахь хоногтоо үргэлжилж байгаа билээ.