Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багшийн ажлын ачааллыг зөв жигдлэх асуудалд анхаарахыг хүслээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын багш нарын холбооны төлөөллийг урьж уулзлаа.

Багш мэргэжлийн үнэлэмжийг сайжруулах, цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, багшийг тасралтгүй хөгжүүлэх, орон сууцны хангамж, нийгмийн баталгааг сайжруулах, Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, VIII их хуралд бэлтгэх асуудлуудаар сайд байр сууриа илэрхийлж, багш нарын санал, хүсэлтийг сонсов.

Багшийн ажлын ачааллыг бууруулах, зөв тэнцвэртэй болгох шийдвэрүүдийг яамны зүгээс гаргаж байгаа ч, хэрэгжилт сургууль, цэцэрлэгийн түвшинд хангалттай бус байгаа нь шат шатны байгууллагын ажлын уялдаа холбоо, удирдлагын төдийгүй багш нарын хандлагаас хамаарч байгааг дурдаж, багшийн ажлын ачааллыг бууруулах асуудалд дахин анхаарахыг салбарын сайдаас хүсэв.

 

Багшийг ажлын байран дээрээ хөгжих боломжийг олгох, сургуулийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, үр дүнгийн урамшууллыг багшийн чадвар, ажлын үнэлгээтэй нь уялдуулах, төрийн албан хаагчийн чадвар, харилцаа, ёс зүйн асуудалд анхаарах талаар холбооны төлөөлөл санал хэллээ.

Уулзалтын үр дүнд БШУЯ болон Монголын багш нарын холбоо багшийн хөгжлийн асуудал, их хурлын шийдвэрийн хэрэгжилт дээр хамтарч ажиллахаар болов.

Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаар сургалт зохион байгууллаа
Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаар сургалт зохион байгууллаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.