Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаар сургалт зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 дугаар захирамж, нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, “Тавантолгой түлш” ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг сайжруулсан түлшний хэрэглээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмж болзошгүй эрсдлээс хамгаалах талаар сургалтыг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдын дунд зохион байгуулж байна.

Тус сургалтаар:

  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 дугаар захирамжийг сурталчлан таниулах;
  • Сайжруулсан түлшний хэрэглээ, заавар зөвлөмж, зөв галлах зааварчилгаа өгөх;
  • Айл өрхийн зуух, яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангах;
  • Сайжруулсан шахмал түлшний үнсийг ялгах, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх арга ажиллагааны талаар;
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын талаар заавар зөвлөгөө өгөх;
  • Угаарын хийн мэдрэгч төхөөрөмж суурилуулах заавар зөвлөгөө өгөх зэрэг чиглэлүүдээр мэдлэг, мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгч байна.
  • Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлчилгээний төвийн инженер, техникийн ажилтнууд ханан пийшинтэй айлын янданг хөөлж, пийшингийн битүүмжийг шалган, сайжруулсан шахмал түлшээр хэрхэн зөв галлагаа хийх талаар үзүүлэх сургалт зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.   
18 нас хүрсэн бол орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд НЭР ДЭВШИЖ болно
18 нас хүрсэн бол орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд НЭР ДЭВШИЖ болно
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.