Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан намар-2023” өргөтгөсөн худалдаагаар 2000 тонн хүнсний ногоо борлуулаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорины аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт зохион байгуулж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан, эрүүл, аюулгүй, чанартай, хямд төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхэлсэн.

Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд “Алтан намар-2023” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарч байна. Өргөтгөсөн худалдаа 2023 оны наймдугаар сарын 2-нд эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Тариаланч, ногоочид наймдугаар сарын 2-ноос есдүгээр сарын 16-ныг хүртэлх хугацаанд ойролцоогоор гурван тэрбумын үнийн дүн бүхий 2000 тонн төмс, хүнсний ногоо борлуулжээ.

Хамгийн их агаарын бохирдолтой хэсэгт 72 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг байна
Хамгийн их агаарын бохирдолтой хэсэгт 72 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.