Намрын шинэхэн ургац нийслэлийн 18 цэгт худалдаалагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Намрын ургац хураалт ид өрнөж буй энэ үед дотоодын тариаланчдын тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог нийслэлийн иргэдэд шууд хүргэх “Алтан намар-2026” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.

Энэ жилийн өргөтгөсөн худалдааг нийслэлийн хүн амыг дотоодын төмс, хүнсний ногоогоор хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэх, зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд наймдугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Иргэд нийслэлийн найман дүүрэгт байрлах нийт 18 худалдааны цэгээс эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоог худалдан авах боломжтой. Ингэснээр тариаланчдын намрын ургац хэрэглэгчдэд шууд хүрэхийн зэрэгцээ иргэдийн хүнсний хэрэгцээг дотоодын бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэж байна.

“Алтан намар-2026” худалдаа дараах байршлуудад зохион байгуулагдаж байна.

Баянгол дүүрэгт:

  • 1 дүгээр хороо, Сэлэнгэ худалдааны төвийн гадна талбай
  • 3 дугаар хороо, Барсын цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд байрлах “Монгол ногоо” дэлгүүрийн дэргэд
  • 3 дугаар хороо, “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын хашаан дотор
  • 12 дугаар хороо, хорооны байрны хойд талын авто зогсоол
  • 27 дугаар хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 152 дугаар байрны зүүн талд

Баянзүрх дүүрэгт:

  • 1 дүгээр хороо, Сансар үйлчилгээний төвийн гадна талбай
  • 4 дүгээр хороо, Жуковын талбай

Сонгинохайрхан дүүрэгт:

  • 29 дүгээр хороо, Шинэ Драгон терминалын авто зогсоол
  • 22 дугаар хороо, Орбитын тойрог

Сүхбаатар дүүрэгт:

  • 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж
  • Хан-Уул дүүрэгт:
  • 1 дүгээр хороо, Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэн
  • 2 дугаар хороо, Ажилчны алдар талбай
  • 21 дүгээр хороо, Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн

Чингэлтэй дүүрэгт:

  • 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай
  • 4 дүгээр хороо, Барилгачдын талбай

Налайх дүүрэгт:

  • 2 дугаар хороо, Соёл урлагийн ордны өмнөх төв талбай
  • Багануур дүүрэгт:
  • 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн урд талбай

Багахангай дүүрэгт:

  • 1 дүгээр хороо, Төв талбай тус тус худалдаалагдаж байна.

Өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх тул иргэд өөрт ойр байрлах худалдааны цэгээр үйлчлүүлж, дотоодын тариаланчдын намрын шинэхэн ургацаас төмс, хүнсний ногоо худалдан авах боломжтой юм.

Ерөнхий сайд Н.Учрал COP17-ийн үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзжээ
Ерөнхий сайд Н.Учрал COP17-ийн үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзжээ
 
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгожээ
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!