Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕАЭЗХ: Сонгино, төмс, лууван зэрэг 8 төрлийн барааг татваргүй оруулах жагсаалтаас хасаж, 11 бараанд квот хэмжээ тогтоон тариф бууруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Евразийн эдийн засгийн холбооны Дээд зөвлөлийн хуралдаан, ЕврАзийн эдийн засгийн IV чуулган Беларус улсын нийслэл Минск хотод өчигдөр боллоо.

Монголын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд 200 гаруй сая хүн амтай, ЕАЭЗХ-ны гишүүн орон болох ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армени улсуудад гаалийн татваргүйгээр 367 төрлийн бараа бараа бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж буй аж.

Хэлэлцээр байгуулахаас өмнө 15-50 хувийн татвартай байсан 29 төрлийн мах, махан бүтээгдэхүүн, арьс ширний 60, ноос ноолуурын 204, хөдөө аж ахуйн гаралтай 65 төрлийн бараа бүтээгдэхүүн Евразийн зах зээлд татваргүйгээр гарна.

ЕАЭЗХ-ны гишүүн 5 улсад мах, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний 15 тэрбум доллар буюу 47,5 их наяд төгрөгийн зах зээл байна. Том зах зээлд нэвтэрснээр малын гаралтай түүхий эд, арьс шир үнэ цэнтэй болох, хийх ажил, авах цалин, малчид, үйлдвэрлэгчдийн ашиг орлого өсөн нэмэгдэх боломжтой гэж үзлээ.

Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж, шингэн, өтгөрүүлсэн сүү, шар сүү, өтгөн сүү, өргөст хэмх, сонгино, төмс, лууван, шар манжинг татваргүй оруулах жагсаалтаас 8 барааг бүр хассан. 11 бараанд квот хэмжээ тогтоож, тариф бууруулна.

Сахартай, сахаргүй хуурай сүүнд тус 1500 тонн квот тогтоосон. 90 сая ширхэг хүртэлх квот хэмжээтэй өндөгний гаалийн татварыг 50 хувиар бууруулж, 7,5%-иар тооцохоор тохиролцсон байна. Цагаан архинд 30%, шар айрагт 18,75%-ийн татвар ногдуулна. Бяслаг, хайлмал бяслаг, цөцгийн тосыг Монголд импортлоход 7,5%-ийн татвартай байхаар тохиролцжээ.

2024 оны байдлаар Монгол Улсын ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай хийсэн худалдааны эргэлт 3.0 тэрбум ам.доллар байснаас импорт 2.9 тэрбум, экспорт 110 сая ам.доллар, нийт 2.8 тэрбум долларын алдагдалтай гарсан байна.

ЕАЭЗХ: Дизель түлшний үнэ литр тутамд 147 төгрөгөөр буурна
ЕАЭЗХ: Дизель түлшний үнэ литр тутамд 147 төгрөгөөр буурна
 
ЧУУЛГАН: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол ажлын өдөрт шилжүүлдэг байх хуулийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол ажлын өдөрт шилжүүлдэг байх хуулийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.