Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймагт тарваган тахлын нэг тохиолдол батлагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Завхан аймгийн Улиастай суманд энэ сарын 19-ний өдөр бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сорьцод хийсэн нян судлал, PCR шинжилгээний дүн 2023.09.22-ны өдөр эерэг гарч, тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь батлагджээ.

Тарваган тахал өвчнөөс сэргийлэхийн тулд:

  • Тарвага агнахыг хориглох

  • Тарваганы түүхий мах, дотор эрхтнийг хэрэглэхгүй, өвчихгүй байх

  • Агнасан тарвага, түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх

  • Тарвага, тулам худалдах, худалдаж авахгүй байх

  • Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж тарваганы нүх, дош руу ойртохгүй байх

  • Тарваганы үхдэл, сэг зэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал гар хүрэлгүй орон нутгийн болон нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд мэдээлэх шаардлагатай.

Ази, Европыг холбосон АН-4 чиглэлийн автотээврийн коридор нээгдлээ
Ази, Европыг холбосон АН-4 чиглэлийн автотээврийн коридор нээгдлээ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.