Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ази, Европыг холбосон АН-4 чиглэлийн автотээврийн коридор нээгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар гурван улсын туршилтын тээвэр өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр эхэллээ.

Энэхүү тээврийн коридор нь Монгол Улсын баруун бүс Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг бөгөөд Монгол Улсыг Европын холбооны улсуудтай, БНХАУ-ын тээвэр логистикийн зангилаа төв болох Өрөмчи хоттой холбох хамгийн дөт зам юм.

Ингэснээр Хятад, Европын хооронд хийгдэж байгаа худалдааны эргэлтэд оролцох, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, дундад азийн орнуудад монголын бараа бүтээгдэхүүнийг хүргэх нэг чухал гарцыг нээж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны зургадугаар сард БНХАУ-д айлчлахдаа 2011 онд байгуулсан Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг 12 жилийн дараа шинэчилэн батлуулсан.

Үүний үр дүнд Монгол Улс болон БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслээр хоёр улсын нутгаар дамжин өнгөрөх, тогтмол бус зорчигч тээвэрлэлт болон байнгын бус ачаа тээвэрлэлтийг маршрут харгалзахгүй гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой байсан.

Тодруулбал, 2011 оны хэлэлцээрт зөвхөн талуудын хэлэлцэн тохиролцсон маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх зохицуулалттай байсан бол монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжих, хятадын тээвэрлэгчид Монгол Улсын нутгаар дамжих тээвэрлэлт хийх нөхцөл бүрдүүлсэн явдал юм.

Сүүлийн жилүүдэд олон улсын тээврийн харилцаа өргөжиж байгаатай холбоотойгоор монголын тээвэрчид олон улсын ачаа тээвэрлэлтэд оролцох боломж бүрдсэн.

Тухайлбал, 2017 онд Монгол Улс руу ТИР карнейн хүрээнд хийгдсэн тээврийн 1 хувийг монгол тээвэрлэгч нар гүйцэтгэж байсан бол энэ тоо 2021 онд 31 хувь болж нэмэгдсэн байна.

Мөн Алтанбулаг боомтоор 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 8531 ачааны автомашин нэвтэрч ачаа тээвэрлэлт гүйцэтгэснээс 37 хувь Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байна.

Харилцан тээвэрлэлт хийх тохиролцоог Азербайжан, Болгар, Румын, Серби, Герман, Чех, Гүрж, Словак, Молдав зэрэг 9 улстай хийж, нийт 21 улстай тээвэрлэлт хийж байна.

“Найзыг нь амьд байгаа гэж хэлсэн байсан. Гэвч сошиалаас нас барсныг нь мэдээд итгэж өгөхгүй уйлаад л байна“
“Найзыг нь амьд байгаа гэж хэлсэн байсан. Гэвч сошиалаас нас барсныг нь мэдээд итгэж өгөхгүй уйлаад л байна“
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.