Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: 107 ААН-ийг тендерт оролцуулахгүй байх санал ирсний дагуу хяналт шалгалт хийж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч мөн тендерт оролцогч компаниудын хувьд Тендерийн тухай хуулиар хар жагсаалт гэж бий. Одоогоор tender.mn нээлттэй сайтад 46 компани тендерт оролцох эрхээ хасуулсан буюу хар жагсаалтад орсон байна. Мөн төсвийн ерөнхийлөн захирагчаас 107 ААН-үүдийг тендерт оролцуулахгүй байх санал ирсний дагуу хяналт шалгалт хийгдэж байна. Аравдугаар сарын сүүлээр хяналт шалгаж дуусаж, хар жагсаалтад оруулах эсэхийг шийднэ. Тухайн үед олон нийтэд ил тод зарлах болно" гэлээ.

Наймдугаар сарын эхээр ихэнх нутгаар 30 градус давж хална
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.