Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийн биед халдаж, гар утсыг нь дээрэмдээд зугтсан 19 настай эрэгтэйг илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 15 минутад Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд “Хүүхдийн биед халдаж, гар утсыг нь булаагаад зугатсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад 13 настай, эмэгтэй хүүхдийг орцондоо лифтэнд суух гэж байхад нь 19 настай, эрэгтэй “М” гэгч нь биед нь халдаж, “I phone-13” загварын гар утсыг нь дээрэмдсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэл ирүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

ЦЕГ: “Эрдэм транс“ ХХК-ийн удирдлагуудтай холбоотой хэргийг шалгаж байна
ЦЕГ: “Эрдэм транс“ ХХК-ийн удирдлагуудтай холбоотой хэргийг шалгаж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ