Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Эрдэм транс” ХХК БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Хьюндай” маркийн автобусыг импортоор оруулж ирэхдээ нийт 135 автобусны арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, их хэмжээний санхүүжилт авсан гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл Цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг ирүүллээ. Тодруулбал, "Эрдэм транс" ХХК-ийн удирдлагуудтай холбоотой хэргийг ЭЦА шалгаж байна. Мөн прокурорын зөвшөөрөлгүй үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг мэдэгдэж байна" гэв.